| | USD/MNT 0₮

ТАЛБАЙД ТАВЬСАН ЧУЛУУГ ЯМАР Ч ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ “БОРЖИН СУВАРГА” КОМПАНИ ХИЙЖЭЭ

Төв талбайн урд талд хоёр талаар нь байршуулсан боржин чулуу нийслэлчүүдийн бухимдлыг ихэд төрүүлээд байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэх 396 боржин чулууг анх хэн тавьсан, хэний санаачлагаар хийсэн ажил вэ гэдэг нь тодорхойгүй байсан бөгөөд өнөөдөр эзэн нь тодорхой болсон. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нөөц хөрөнгөөс санхүүжилт гаргаж, энэ ажлыг гүйцэтгүүлсэн байгаа.

Анх 100 гаруй сая төгрөгийн төсвөөр хийсэн гэх энэ чулууг нийтдээ 152,231,237 төгрөгийн төсөвтэйгээр хийжээ.

Харин хамгаалалтын боржин чулууг “Боржин хийц” гэх компани хийж нийлүүлсэн гэх мэдээлэл нь батлагдахгүй байсан бол Хятадын “Боржин суварга” ХХК хийж нийлүүлжээ. Хамгийн ноцтой нь 152.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр дээрх худалдан авалтыг ямар нэгэн тендергүйгээр шууд худалдан авчээ. 

Уг компани нь ямар нэгэн тендерт орсон гэх баримт алга. Мөн НЗДТГ-аас 2019 оны аравдугаар сарын 08-ны өдөр “Боржин суварга” ХХК руу НЗД-ын А/914-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа хэмээн  60,892,495  төгрөгийг шилжүүлсэн байна.

Энэ "Боржин хийц" компани нь Ж.Түвшинжаргал, О.Батнаран гэсэн хоёр хүний нэр дээр бүртгэлтэй байдаг ажээ. 

Харин хамгаалалтын боржин чулууг “Боржин хийц” гэх компани хийж нийлүүлсэн гэх мэдээлэл нь батлагдахгүй байсан бол Хятадын “Боржин суварга” ХХК хийж нийлүүлжээ. Хамгийн ноцтой нь 152.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр дээрх худалдан авалтыг ямар нэгэн тендергүйгээр шууд худалдан авчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.