| | USD/MNT 0₮

С.Энхболд:Өнгөрсөн долоо хоногт 14 сорьцонд шинжилгээ хийхэд нэг дельта вирус бүртгэгдсэн

Эрүүл мэндийн сайд Л.Энхболд дэлхий нийтэд аюул үүсгээд байгаа Дельта вирусийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын хэмжээнд тохиолдлын тоо сүүлийн сар гаруйн хугацаанд нэг түвшинд байна. Гэсэн хэдий ч бид судалгаа шинжилгээг тогтмол хийж байна. 1500 гаруй шинжилгээнд хийсэн шинжилгээг танилцуулж байсан. Судалгааны дүгнэлтээс харахад өнгөрсөн долоо хоногт 14 сорьцонд 1 дельта вирусийн хувилбар бүртгэгдсэн. Мөн зөөвөрлөгдөж ирсэн 5 тохиолдол байсан. Өнөөдрийн байдлаар нэмэгдээд 3 болж байна. Япон руу 200, АНУ руу мөн сорьц илгээсэн байгаа. Хариу хараахан баталгаажаагүй байна. Дельта вирус өнөөдрийн байдлаар 114 улсад бүртгэгдэж халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Энэ вирусийн халдварлах чадвар өндөр, эмнэлзүйн шинж нь богино хугацаанд илэрдэг. Манай улсын хөрш орнуудад илэрч байгаа учраас улс орнууд хатуу хөл хорио тогтоож байна. Тиймээс иргэдийг вакциндаа хамрагдахыг уриалъя. 
Өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны иргэд нэгдүгээр тундаа 89 хувь хамрагдсан байна. Нийт хүн амын дунд хоёрдугаар тундаа хамрагдсан иргэд 56 хувьд хүрсэн байна. Ирэх долоо хоногт 60 хувьдаа хүргэнэ" гэлээ. 

Судалгааны дүгнэлтээс харахад өнгөрсөн долоо хоногт 14 сорьцонд шинжилгээ хийхэд1 дельта вирусийн хувилбар бүртгэгдсэн. Мөн зөөвөрлөгдөж ирсэн 5 тохиолдол байсан. Өнөөдрийн байдлаар нэмэгдээд 3 болж байна. Япон руу 200, АНУ руу мөн сорьц илгээсэн байгаа. Хариу хараахан баталгаажаагүй байна. Дельта вирус өнөөдрийн байдлаар 114 улсад бүртгэгдэж халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.