| | USD/MNT 0₮

Л.Энх-Амгалан:ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд зохиохоор боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Эхний удаа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар танилцууллаа. Сайд Л.Энх-Амгалан "ЭЕШ-ыг 8 сарын 19-22-ны өдрүүдэд шалгалтыг зохион байгуулахаар боллоо. Халдварын өвчлөл их байсан учраас тогтсон хугацаанд шалгалт авахгүйгээр хойшлуулсан. Нөгөө талаар вакцинжуулалт, гуравт 21 аймаг хөл хорио тогтоосон учраас 7600 гаруй хүүхэд хорионд орох эрсдэлтэй байсан учир ийнхүү хойшлуулсан. Энэ жил 40 мянган хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар нийт 40 мянган хүүхдийн 38200 хүүхэд вакцины тундаа хамрагдсан байна. Мөн шалгалт зохион байгуулах 9000 багш, эцэг эхчүүд хоёрдугаар тундаа хамрагдсан байх боломжтой. Гэхдээ том эрсдэл байна. Делта вирус ямар эрсдэл дагуулахыг мэдэхгүй байна" гэв. 

Өнөөдрийн байдлаар нийт 40 мянган хүүхдийн 38200 хүүхэд вакцины тундаа хамрагдсан байна. Мөн шалгалт зохион байгуулах 9000 багш, эцэг эхчүүд хоёрдугаар тундаа хамрагдсан байх боломжтой. Гэхдээ том эрсдэл байна. Делта вирус ямар эрсдэл дагуулахыг мэдэхгүй байна"
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.