| | USD/MNT 0₮

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлсэн байна. Хуралдаанаар Элсэлтийн Ерөнхий шалгалтын товыг хэлэлцэж байгаа аж. Өчигдөр салбарын сайд Л.Энх-Амгалан энэ асуудлыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон гэдгээ хэлсэн юм. 

Дашрамд сануулахад, энэ жил улсын хэмжээнд 40 мянган шалгуулагч ЭЕШ өгөх юм. Мөн энэ жилийн элсэлтийн шалгалт долдугаар сарын 1-4-ны хооронд зохион байгуулагдах ёстой байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон билээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн танилцуулах болно. 

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.