| | USD/MNT 0₮

Есдүгээр сарын 1-нд танхимаар хичээлээ эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна гэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд есдүгээр сарын 1-нд танхимаар хичээлээ эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар өнөөдөр хэллээ. 

Тодруулбал сайд Л.Энх-Амгалан ”Сургууль хичээл эхлүүлэх хугацаа хуулийн дагуу явагддаг. Гэхдээ ковидийн нөхцөл байдал сайжрах уу эсвэл муудах уу гэдгийг хэлэхэд хэцүү байна. Өнөөдөр 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакциндаа хамрагдсан байна. ЕБС-ийн багш нарын 80 орчим хувь нь хоёр дахь тундаа хамрагдсан. Намрын хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана” гэлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд есдүгээр сарын 1-нд танхимаар хичээлээ эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар өнөөдөр хэллээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.