| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Авлигалтай холбоотой хамгийн том нугалаа үүсгэж буй байгууллага бол төрийн өмчит газар байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигалтай тэмцэх ажлын хэсэг байгуулж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Манай улс Ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жил өнгөрсөн байна. Энэ 30 жилд бид чөлөөт хэвлэлтэй, ард түмний сонгуультай, засаглалын зарим үзүүлэлтүүд ахисан зэрэг олон сайн зүйл бий болсон. Сул талууд ч гарсан. Төрийн байгууллагын хүнд суртал ихэссэн. Авлига албан тушаалын хэрэг цэцэглэж, танил талгүй бол ажил явахаа байж, баян хоосны ялгаа эрс ихэссэн, нийт иргэд дундаж давхаргатай болж чадаагүй.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд авлигаталтай тэмцэнэ шударга ёсыг тогтооно гэж олон зүйлийг, ярьж хийсэн. Авлигын үндсэн суурь үзүүлэлтийг сайжруулах ёстой. Аль ч улс орны хувьд гүйцэтгэх засаглал  авилгалтай тэмцдэг. Чухал бөгөөд үр дүнтэй байдаг. Яагаад гэвэл гүйцэтгэх засаглал авилгалд өртөмхий байгууллага. Ерөнхий сайдаар томилогдож УИХ-ын чуулганд дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авилгалын индексийн эрэмбийг шат дараалалтай бууруулах, цахим үндэстэн болгох, төрийн хүнд суртлыг багасгах ажлыг хийнэ гэх зорилтыг дэвшүүлсэн. Хогийн ургамал үүсчт бүрдэж байгаа хөрс суурьтай тэмцэнэ гэж хэлж байсан. Цар тахал вакцинжуулалттай холбоотой эдийн засгийг сэргээх арван их наядын хөтөлбөртэй холбоотой 100 гаруй хоног болж өнгөрлөө.

Дэвшүүлсэн дөрөв дэх зорилгын хүрээнд авлигалтай тэмцэх тэмцэл, авлигын төсөөллийн индекстэй холбоотой АТГ болон хууль хяналтын бусад байгууллагад дэмжлэг үзүүлж, Засгийн газраас дэмжлэг үзүүлэж, гүйцэтгэх засаглалын хувьд хуулийн хүрээнд улс төрийн манлайлал хийх шаардлагатай гэж үзэн тус ажлын хэсгийг байгуулж буй.

Авлигалтай холбоотой хамгийн том нугалаа үүсгэж буй байгууллага бол төрийн өмчит газар гэдэг судалгаа гарсан. Үүнийг АТГ, цагдаа хийж чадахгүй нь ойлгомжтой. Ажлын хэсгийн хүрээнд багцалж үзэхээс өөр гарцгүй.  Төрийн өмчит компаниуд хэрхэн нээлттэй байхыг харна. Тийм учраас Цэнгэл даргыг энэ Ажлын хэсэгт оруулсан. 

Цахим үндэстэнд шилжих зорилго тавьж буй боловч хойрго ханддаг төрийн байгууллага бий. Өмнө хэлсэнчлэн цахим шилжилт рүү орохгүй байгаа төрийн байгууллагыг авлигын индексийг  бууруулахгүй байгаа тал дээр тэмцэл хийхгүй байна гэж өнөөдрөөс эхлэн үзнэ. Нэг үгээр Зам тээврийн яаманд дээрх С зөвшөөрөл, Нийслэл дээр газрын албатай холбоотой асуудал, Сангийн яаманд бүртгэлтэй холбоотой олон зөвшөөрлийн асуудал бий. Одоо цахим шилжилтэнд орохгүй байгаа байгууллагуудтай хатуу ярина. 

Мөн хэд хэдэн хуулийн асуудал байгаа. Энэ зундаа боловсруулж өргөн барина. Тодруулбал, шүгэл үлээгчийг хамгаалсан эрхзүйн орчин, нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлэх хэрэгтэй байна. Шүгэл үлээгчдээ хүний муу үздэг гэж яриад байж болохгүй. Тиймээс дэд ажлын хэсэг байгуулагдана. Намар УИХ-ын чуулган болохоос өмнө шүгэл үлээгчийн хуулийг боловсруулаад дууссан байх ёстой.

Түүнчлэн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг бид нар дэмжих ёстой. Мэдээллээр хангадаг байх ёстой. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бүрдэж, авлигалтай холбоотой асуудлыг гаргах тал дээр хууль эрх зүйн дэмжлэг хэрэгтэй болно. ЖДҮ-г гаргаж ирсэн шиг. Олон улсын эрх зүйн орчныг судална. Авлигын хэргээр мэргэшээгүй өмгөөлөгч, прокурор хуулийн байгууллагынхныг цэгцлэх хэрэгтэй. Учир нь авлигатай холбоотой хэрэг шүүх прокурор дээр замхардаг. 

Мөн түүнчлэн хамгийн их хүндрэл хүнд суртал үүсгэж байгаа төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийнэ. 

Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хөндөх зайлшгүй шаардлага үүснэ. Цаашлаад намын санхүүжилт хэрхэн ил тод байх уу, нэр дэвшигчдийн хандивын асуудал туйлын чухал байна. Үүнд дээр багц арга хэмжээ боловсруулж, улс төрийн намын санхүүжилтийн хуулийг энэ зундаа боловсруулна. 2022 оны улсын төсөвт хэд хэдэн реформ хийгдэнэ. Тухайлбал, төрийн алба илүү мэргэшсэн байхтай холбоотой  төсвийн захирагч нарт эрх олгох суурь концефцийн асуудлыг хөндөнө. 

Хөрөнгө орлогоо нотолж чадахгүй бол тэр хэний өмч вэ гэдэг асуудлыг эрх зүйн хувьд дахин авч үзэх шаардлагатай. Үүнийг цахим бүртгэлээр шийдэх хэрэгтэй. Авлигалтай хийх тэмцлийг хэт агаарын байдлаар ярихаа болъё" гэлээ.

Мөн хэд хэдэн хуулийн асуудал байгаа. Энэ зундаа боловсруулж өргөн барина. Тодруулбал, шүгэл үлээгчийг хамгаалсан эрхзүйн орчин, нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлэх хэрэгтэй байна. Шүгэл үлээгчдээ хүний муу үздэг гэж яриад байж болохгүй. Тиймээс дэд ажлын хэсэг байгуулагдана. Намар УИХ-ын чуулган болохоос өмнө шүгэл үлээгчийн хуулийг боловсруулаад дууссан байх ёстой.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.