| | USD/MNT 0₮

ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН ӨӨРИЙНХӨӨ ГАРГАСАН ЗАХИРАМЖИЙГ ҮГҮЙСГЭЖ ЖҮЖИГЛЭЖЭЭ

Эзэнгүй төрийн эмгэнэл гэдэг шиг төв талбайд байршуулсан шарилын гэмээр хэдэн цагаан боржин чулууд үнэхээр эмгэнэлтэй харагдаж байна. Буух эзэнгүй, буцах хаяггүй гэгчээр эдгээр боржин чулуу нийгэмд нэлээд дуулиан шуугиан тарилаа.

Төрийн мөнгө ёолдоггүй, уйлдаггүй, улайдаггүй гэгчээр татвар төлөгчдийн буюу НИТХ-ын даргын төсвөөс 100 гаруй сая төгрөг гаргаж, хэлбэр хийц нь сонин дөрвөлжин цагаан чулууг хэн захиалж хийлгүүлсэн, цаад эзэн нь хэн бэ гэдгийг эрэн сурвалжлаад олохгүй байсан бол эзэн нь гараад иржээ.

Төрийн тусгай хамгаалалтын газрын захиалгаар “Боржин хийц” гэдэг компани хийж, иргэдийн аюулгүй байдлын төлөө ийм чулуугаар хаалт хийж, Төрийн ордноо хамгаалж, хоёр талаар байршуулж тавьсан гэх.

Харанхуй шөнөөр авчраад өрчихсөн энэ чулууг ямар компани, ямар хүмүүс зөөж авчирсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй, эзэн холбогдогч байхгүй байгаа юм. “Боржин хийц” гэдэг компани хийсэн гэх бүдэг бадаг мэдээлэл байсан. Тус компанийг нь эрэн сурвалжлахаар улсад бүртгэлгүй, нэр усгүй компани байгаа аж. Тэгэхээр бас л худлаа бололтой. Хэн нэгэн даргын шахааны бизнес байхыг үгүйсгэхгүй.

Нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулж, өөлүүлж баалуулж байгаа энэ чулууг үзэж харахаар өнгөрсөн мягмар гарагт хотын дарга С.Амарсайхан олон дарга, цэргүүдээ дагуулсаар төв талбайд сүр дуулиантай гарч ирээд л “Энэ ажилд 100 гаруй сая төгрөг зарцуулсан байх ёстой. Гэхдээ хэлбэр хийцийг нь засварлах тал дээр дахин анхаарч ажиллаарай” гэсэн үүрэг даалгаврыг өгөөд орсон.

Том, жижгийн хувьд хэмжээ дамжаа нь таараагүй энэ олон чулууг дахин засварлах бол дахиад улсаас төсөв санхүү гарна. Үүнийг нь олон нийт хүлээн зөвшөөрөхгүй шүүмжлээд байгаа учир өчигдрөөс эхэлж, тавьсан чулуунуудаа буцааж авах, хураах үүргийг Хотын дарга өгчээ гэсэн мэдээлэл гарсан нь үнэний ортой аж.

Иргэд шүүмжилж, хэрэггүй ажил хийлээ, нэг тус бүрийнх нь үнэ 3 сая болж байгаа энэ чулуунд зарцуулсан 100 гаруй сая төгрөгөө хүүхдэд, тэр дундаа хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг барихад зарцуулсангүй гэж олон нийтийн сүлжээгээр бухимдлаа илэрхийлсэн.

Тэгвэл энэ боржин чулууг тавих ажлыг хэн анх санаачилсан бэ, хэргийн эзэн хэн гэдэг нь баримттайгаар тодорхой болжээ.

Тодруулбал, хотын дарга С.Амарсайхан өөрийнхөө гаргасан захирамжийг мэдээгүй царайлж жүжиглэж, төв талбай дээр гарч ирж лайв хийсэн байна.

Шарилын юм шиг эдгээр чулуунд өөрөө 150 сая төгрөг төсөвлөж зөвшөөрөл өгчээ. Түүнийгээ мэдэхгүй царайлж, мэдэн будилж 100 гаруй сая төгрөг болсон байх ёстой гэж тойруулж хэлснээс тоймтой зүйл хэлээгүй юм.

Гэвч даргынхаа захирамжийг мэдсэн ч “Мэдэхгүй” гэж хэлэх мэлзэх тушаал авсан хэлтсийн дарга нь юу ч хэлэхгүй, амнаасаа хий ч гаргахгүй гүрийсээр байна.

Тухайлбал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, НИТХ, Сүхбаатар дүүргийн “Тохижилт” ХХК, Нийслэлийн Захирагчийн ажлын алба зэрэг газруудын холбогдох эх сурвалжууд бүгд “Мэдэхгүй” гэж байна.

Хотын дарга С.Амарсайхан өөрийнхөө гаргасан захирамжийг мэдээгүй царайлж жүжиглэж, төв талбай дээр гарч ирж лайв хийсэн байна. Шарилын юм шиг эдгээр чулуунд өөрөө 150 сая төгрөг төсөвлөж зөвшөөрөл өгчээ. Түүнийгээ мэдэхгүй царайлж, мэдэн будилж 100 гаруй сая төгрөг болсон байх ёстой гэж тойруулж хэлснээс тоймтой зүйл хэлээгүй юм.
Улс төр

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.