| | USD/MNT 0₮

ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайхан, "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нар Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ

Зургадугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр:

Хууль зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал

Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай

Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр

Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир

Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нар томилогдож байсан юм. Тэгвэл дахин дөрвөн зөвлөх нэмэгдсэн байна. Тодруулбал,

Ахлах зөвлөхөөр С.Лүндэг

Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр Т.Мөнхсайхан

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Ц.Пүрэвхүү

Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Буяннэмэх нарыг томилжээ.

Тогтмолын Мөнхсайхан 1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Клиникийн профессор.

2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,

2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,

2019-2020 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал,

2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,

2021 онд Монгол Ардын намын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

2006-2008 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд Гэмтэл согогийн эмч,

2011 онд БНСУ-д Өвдөгний үе солих мэс засал,

2012 онд АНУ-д Дурангийн мэс засал,

2013 онд Франц улсад Удирдлагын менежмент,

2013 онд БНСУ-д Удирдлагын менежмент,

2015 онд Гэмтэг согог судлалын үндэсний төвд Гэмтэл согог судлалын Ахлах зэргийн эмчийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Сүрэнжавын Лүндэг 1989-1999 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 2000-2004 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг төгсөж, 2012-2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

2006-2009 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,

2010 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,

2010-2011 онд Монгол Ардын намын даргын туслах,

2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах,

2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах,

2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.

Цэрэндоржийн Пүрэвхүү 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.

2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,

2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,

2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,

2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,

2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.

2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Оргойн Буяннэмэх 1988-1998 онд “Хүмүүн” цогцолбор сургууль, 1998-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг төгсөж, 2014-2016 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зөвлөхүүдийн ажлын албанд референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,

2007-2009 онд “Ойска Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,

2007-2010 онд Монголын эрсдэлийн менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,

2009-2013 онд “Глобал Энержи Консалтинг” ХХК-д Гүйцэтгэх захирал,

2012-2021 онд “Монфармтрейд” ХХК-д Гүйцэтгэх захирал,

2014-2016 онд “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,

2011-2021 онд “Дун өргөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есөн зөвлөхтэй болжээ.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин дөрвөн зөвлөхөө томилжээ. Энэ удаад ахлах зөвлөхөөр С.Лүндэгийг, Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайханыг, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүүг, Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх нарыг томилсон байна. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есөн зөвлөхтэй болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.