| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар: 2.6 сая иргэнийг тоон гарын үсэгтэй болгоход 1-2 сая ам.доллар шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 5 дугаар сарын 19-нд Засгийн газар өргөн барьсан Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Уг хуульд зааснаар 16 нас хүрсэн Монгол Улсын иргэний цахим үнэмлэхний санах ойд таван жилийн хугацаатай тоон гарын үсэг суулгаж өгнө. Улсын хэмжээнд 2011 оноос хойш 38000 иргэн тоон гарын үсэгтэй. Үүний 30 мянга орчим нь Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой татвар төлөгч ААН-ийн төлөөлөгч, 8000 орчим нь төрийн албан хаагчид байна хэмээн ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатар мэдээлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал, 2011 онд цахим гарын үсэг нэвтрүүлэхэд 40 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл цахим гарын үсэгт шилжсэн байдал өнөөдөр хангалтгүй байна. Одоо тоон гарын үсэгт шилжихэд ямар төсөв зарцуулах вэ? Гэдгийг тодрууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Манай улсад дөрвөн компани тоон гарын үсэгт шилжих тоног төхөөрөмж, программ хангамжтай. Бид судалгааны ажлыг эхлүүлээд байна. Улсын хэмжээнд 2.6 сая иргэнийг тоон гарын үсэгтэй болгоход 1-2 сая ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо бий. Олон улсын КОИКА байгууллагын дэмжлэгээр аймаг, орон нутгийн бүртгэлийн байгууллагын тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн” гэх тайлбарыг өгсөн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж үг хэлсний дараа уг хууль болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар улсын хэмжээнд 2.6 сая иргэнийг тоон гарын үсэгтэй болгоход 1-2 сая ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо бий. Олон улсын КОИКА байгууллагын дэмжлэгээр аймаг, орон нутгийн бүртгэлийн байгууллагын тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн гэх тайлбарыг өгсөн юм.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.