| | USD/MNT 0₮

С.Ганбаатар: Монголын эдийн засгийн гол ноён нуруу болох ААН-үүдийг сөхрүүлсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох ёстой

УИХ дахь  АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах гарын үсгийг цуглуулж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүнн С.Ганбаатар байр сууриа илэрхийлсэн юмм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ковидод ялагдлаа. Тэд олон олон сонгуульдаа ялсан. Гэхдээ Монголын ард түмний эрх ашгийг, аюулгүй байдлыг хамгаалж чадсангүй. Ингээд өнөөдөр Л.Оюун-Эрдэний Засгийн газрыг огцруулах шийдвэрийг бид гаргаж байна. Огцрох ёстой. МАН-ын Засгийн газар Монголын ард түмний 5.1 их наяд төгрөгийг салхинд цацаад, ковидод Монголын ард түмнийг ялагдууллаа. Хамгийн гол нь таван удаагийн хөл хориогоор Монголын эдийн засгийн гол ноён нуруу болсон ААН-үүдийг сөхрүүллээ. Одоо энийг тэвчээртэй харж чадагүй. Хүмүүсийн зовлонгоор олон дарга, сайд нарыг тавилаа. Ийм мэргэжлийн бус, сэтгэлгүй, арчаагүй байдлыг цааш нь үргэлжлүүлэхгүй үтэр түргэн энэ Засгийн газар хариуцлага тооцох ёстой” гэв.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ковидод ялагдлаа. Тэд олон олон сонгуульдаа ялсан. Гэхдээ Монголын ард түмний эрх ашгийг, аюулгүй байдлыг хамгаалж чадсангүй. Ингээд өнөөдөр Л.Оюун-Эрдэний Засгийн газрыг огцруулах шийдвэрийг бид гаргаж байна. Огцрох ёстой. МАН-ын Засгийн газар Монголын ард түмний 5.1 их наяд төгрөгийг салхинд цацаад, ковидод Монголын ард түмнийг ялагдууллаа. Хамгийн гол нь таван удаагийн хөл хориогоор Монголын эдийн засгийн гол ноён нуруу болсон ААН-үүдийг сөхрүүллээ" гэв.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.