| | USD/MNT 0₮

Г.Занданшатар: УИХ-ын Тамгын газрын 30 орчим ажилтан халдвар авч, 68 ажилтан тусгаарлалтад байна

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын тамгын газрын ажилтнууд халдвар авсан талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “УИХ болон Засгийн газрын олон гишүүн коронавирусийн  халдвар авсан. Үүнээс шалтгаалаад УИХ-ын Тамгын газрын 68 ажилтан тусгаарлалтад ороод байна. Түүнчлэн 30 орчим ажилтан халдвар авсан. Хуулийн төслийг уншиж, найруулдаг Тамгын газрын ажилтнууд цөөн хүчээр ажиллаж байгаа учир зарим үед алдаа гарах тохиолдол гарч байна. Иймээс хаа хаанаа хариуцлага, хяналттай ажиллах шаардлага үүсэж байгааг анхааруулъя” гэв.
Г.Занданшатар: УИХ болон Засгийн газрын олон гишүүн коронавирусийн халдвар авсан. Үүнээс шалтгаалаад УИХ-ын Тамгын газрын 68 ажилтан тусгаарлалтад ороод байна. Түүнчлэн 30 орчим ажилтан халдвар авсан.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.