| | USD/MNT 0₮

С.Эрдэнэд АН-ын даргаас долдугаар сарын 9-ний дотор огцрох шаардлагыг хүргүүллээ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар мэдээлэл хийлээ. АН-ын гишүүдээс гарын үсэг цуглуулсан талаар тэд мэдээлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  “Цар тахлаар олон хүн нас барж байгаад гүн эмгэнэл илэрхийлж байна. 100 мянган гарын үсэг цуглуулах аян идэвхтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг 9 дүүрэг буюу нийт 30 нэгжээс гишүүдийн гарын үсэг цуглуулах аяныг өрнүүлж байгаа. Дөрвөн газраас 21 мянган хүний гарын үсэг цуглаад байна. Цугласан гарын үсгийн хүрээнд дараах шаардлагыг  АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлж байна. Нэгдүгээрт, АН-ын их хурлыг ирэх наймдугаар сард багтаан хуралдуулах, хоёрдугаарт, С.Эрдэнэ танд АН-аас 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр намын даргаасаа огцрох шаардлага хүргүүлж байна” гэв.

Ардчилсан намын гишүүн Х.Тэмүүжин "Эмнэлгийн тусламж авч чадаагүй нас барсан иргэний өмнөөс уучлал гуйх биш харин ч түүнийг доромжилж байна. Ийм нийгэм байж болохгүй. Цар тахал гэнэт гарч ирээгүй. Гэтэл манай Засгийн газар бэлтгэлтэй байж чадсангүй. С.Эрдэнэ дарга хоёр сонгуулийн дараах ялагдал, гишүүдийн болохгүй байна гэсэн хүсэлтийг үндэслэж, Их хурлаа зарлаж, ажлаа өгөх нь улстөрчийн хувьд хариуцлагатай явдал болно" гэлээ.

Нэгдүгээрт, АН-ын их хурлыг ирэх наймдугаар сард багтаан хуралдуулах, хоёрдугаарт, С.Эрдэнэ танд АН-аас 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр намын даргаасаа огцрох шаардлага хүргүүлж байна гэв.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.