| | USD/MNT 0₮

ЧИНГИС БОНДООС СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ ЧИГЛЭЛЭЭР ЗЭЭЛ АВСАН ААН-ҮҮД ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ҮҮ

Монгол Улсын  Засгийн газрын 141 дүгээр тогтоолоор сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 43 тэрбум төгрөг хүртэлх зээлийг олгосон байдаг юм.

“Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл” төслийн хүрээнд өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Голомт банкнаас нийт 39 төсөлд 33.1 тэрбум төгрөгийн зээл батлагдаж 27 тэрбум төгрөгийн зээл олгогджээ.

Үүнээс сүү боловсруулах дөрвөн үйлдвэрт нийт 12,3 тэрбум төгрөгийн эрчимжсэн мал аж ахуйн 19 төсөлд 18,4 тэрбум төгрөгийн, сүү боловсруулах цехийн 15 төсөлд 2,2 тэрбум төгрөгийн зээл тус тус батлагдсан байна.

Ингээд Чингис бондоос зээл авсан аж ахуйн нэгжүүдтэй танилц. Тэдний авсан зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай ямар шаттай явж байгаа вэ.

Тодруулбал, “ТЭСО” сүүний үйлдвэр таван тэрбум, зээлийн эргэн төлөлт 100 хувь байсан.

“Хаан” сүүний үйлдвэр 500 сая төгрөг, “Монтаримал” сүүний үхрийн ферм хоёр тэрбум төгрөг, “Сүү” ферм 6 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргэн төлөлт нь 47 хувьтай.

“Ундармал мильк” ферм 500 сая төгрөгийн зээл авчээ. “Хатагтай фүүдс” ферм 25 сая төгрөг, “Түмэн үржил” ферм 20 сая төгрөгийн зээл авсан бол “Хөх ташуу” фермийн үйлдвэрлэл 80 сая төгрөгийн зээл авсан ч эргэн төлөлт нь 0 хувьтай байна.

Харин “Нүүдэлчин” группийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” нь 2,8 тэрбум төгрөгийн зээл авч байжээ. 

Монгол Улсын Засгийн газрын 141 дүгээр тогтоолоор сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 43 тэрбум төгрөг хүртэлх зээлийг олгосон байдаг юм.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.