| | USD/MNT 0₮

Ж.Мөнхбат: УИХ-ын нөхөн сонгуулийн товыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нөхөн сонгуулийн товыг ирэх долоо хоногт хэлэлцэхийг мэдэгдсэн юм. 
 
Тэрбээр, "Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГЭХГ-ын ажлын тайланг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр сонсдог. Ирэх долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр УИХ-ын Тамгын газрын 2020 оны ажлын тайлан, ЗГХЭГ-ын 2020 оны ажлын тайлан, Төрийн албаны зөвлөлийн ажлын тайланг сонсоно, авч хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын тайланг намрын чуулганаар сонсоно. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан тайлангаа намрын чуулган эхлэхээс өмнө ирүүлээрэй. 2020 оны төсвийн гүйтцэтгэлийг бид яриад, хэлэлцээд дуусч байна. 2020 онд СЕХ-той холбоотойгоор УИХ болон орон нутгийн сонгуулиуд явагдсан. 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль яваад дууслаа. Ямар ч байсан маргаан зөрчил байхгүйгээр, хуулийн дагуу амжилттай сайн зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороо. УИХ-ын хоёр нөхөн сонгуулийн асуудал байгаа. Энэ сонгуулийг амжилттай, сайн зохион байгуулах, холбогдох төсөв хөрөнгийг шийдэх, товыг товлох асуудлыг ирэх долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Төсвийн тодотгол явж байна. Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдах, төсвийг нь ярьдаг, гүйцэтгэлийг нь хэлэлцдэг, байгууллагууд маань ажлын хэсэгт саналуудаа гаргаж өгч сайн ажиллаарай. Ялангуяа Ерөнхийлөгчийн Тамгын газар гэхэд баахан одон медаль гардуулсан, нөөц энэ тэр нь дуусч байгаа юм билээ" гэв. 
 
Ж.Мөнхбат: УИХ-ын хоёр нөхөн сонгуулийн асуудал байгаа. Энэ сонгуулийг амжилттай, сайн зохион байгуулах, холбогдох төсөв хөрөнгийг шийдэх, товыг товлох асуудлыг ирэх долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.