| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар: Барилдах эрхээ хасуулсан бөх болон жолооч нарын эрхийг сэргээхээр Өршөөлийн хуульд тусгасан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Х.Нямбаатар: "Хуулийн төсөл батлагдвал 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 374 хоригдлын хорих ялыг сольж, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж, өсвөр насны 25 хүн нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол үлдэнэ. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн 2483, хориг ял оногдуулсан ч шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж чөлөөлсөн 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160, нийт 3915 этгээд хамрагдана. Мөн2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө Үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан болон жолооч нарын эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгасан” гэв.

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.