| | USD/MNT 0₮

Д.Ганбат: Хотын даргаар намчдаа сонгож, цүнх баригчдыг албан тушаалд томилсноор хот сүйрлээ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. 
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Улаанбаатар хотын нөхцөл байдал гамшигийн хэмжээнд хүрчихээд байна гэдгийг хэлсэн юм. 
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "Улаанбаатарын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд байна. Энэ хуулийг иргэддээ хэлэлцүүлж тэдний санаа бодлыг тусгасан уу. Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдарна гэсэн заалт хэрэгжээгүй 20 жил болж байна. Энэ хуулийн концепц чинь буруу яваад байгаа юм биш үү. Бусад улс орнуудад хотынхоо даргыг иргэд өөрсдөө сонгодог. Бид намаар дамжуулаад намчдаа сонгож, цүнх баригчдаа ажил албан тушаалд тавихаар ажил амьдрал сүйрлээ. Нийслэл жорлон ухах газаргүй болчихсон. Хөрс аюулын хэмжээнд хүрчихсэн. Би Хан-Уул дүүрэгт амьдардаг. Нэг метр квадратад хэчнээн хүн ямар орон сууц байх юм. Нөгөөтэйгүүр шинэ нисэх буудал руу явсан зам ашиглалтад ороогүй байхад, эвдэрсэн. Энэ асуудлыг яах юм" гэв. 

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Бусад улс орнуудад хотынхоо даргыг иргэд өөрсдөө сонгодог. Бид намаар дамжуулаад намчдаа сонгож, цүнх баригчдаа ажил албан тушаалд тавихаар ажил амьдрал сүйрлээ. Нийслэл жорлон ухах газаргүй болчихсон. Хөрс аюулын хэмжээнд хүрчихсэн.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.