| | USD/MNT 0₮

ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ж.Энхбаяр ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилжээ.

Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөмөгцөө хамгийн түрүүнд ҮАБЗ-ыг хуралдуулахаар төлөвлөсөн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-д онцгой анхаарал хандуулж буйн илрэл хэмээн ажиглагчид дүгнэсэн. Тиймээс ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар хэн томилогдох нь олны анхаарлын төвд байв. Хэвлэлүүдээр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан одоогийн болон өмнөх Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Ж.Энхбаярыг томилно хэмээн таамаглаж байсан нь үнэн болов. Түүнийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилох зарлигт Ерөнхийлөгч У. Хүрэлсүх дөнгөж сая гарын үсэг зуржээ.

Тэрбээр парламентын гишүүнээр гурван удаа сонгогдон УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Батлан хамгаалахын багц хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн батлуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн цэрэг, аюулгүй байдлыг талаар арвин туршлагатай нэгэн юм.

 

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ажиллахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.