| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Я.Содбаатарыг томилжээ

Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөсний дараа хамгийн анхны зарлигаараа Тамгын газрын даргаа томилжээ. Тэрээр Шадар сайд асан Я.Содбаатарыг ЕТГ-ын даргаар томилсон бөгөөд Я.Содбаатар тамгаа гардаж авсан байна.

Я.Содбаатар нь 1974 онд Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр сургууль, 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 онд Удирдлагын академи, 2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженермэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй. 1997-1999 онд ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.

Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөсний дараа хамгийн анхны зарлигаараа Тамгын газрын даргаа томилжээ. Тэрээр Шадар сайд асан Я.Содбаатарыг ЕТГ-ын даргаар томилсон бөгөөд Я.Содбаатар тамгаа гардаж авсан байна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.