| | USD/MNT 0₮

Дархан-Эрдэнэт чиглэлийн замд ЕСӨН вагон онхолдож, их хэмжээний шатахуун асгарчээ

Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явж байсан ачааны галт тэрэг замын хажуу руу унаж, их хэмжээний шатахуун асгарсан байна. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас тодруулахад “Есөн галт тэрэгний долоод нь дизель түлш, үлдсэн хоёрт нь элс, масло байжээ. Гурван вагоноос түлш асгарсан байна. Улмаар зургадугаар сарын 25-ны өдрийн 00:55 цагт Улаанбаатар Төмөр замын галын галт тэрэг 6 вагонтой 46 алба хаагчтай хөдөлжээ. Одоо Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа” хэмээн мэдээллээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс “2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 20:50 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, үер бууж төмөр зам угаагдсаны улмаас Бэлэндалай-Орхонтуул өртөө хоорондын замын 76-р километрт аялж явсан 23 галт тэрэгтэй 3202 дугаар ачааны галт тэрэгний бүрэлдэхүүний дундаас есөн галт тэрэг замаас гарсан байна. Хүний амь эрстээгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба, УБТЗ-ын удирдлага, Дархан, Эрдэнэт, Салхитын төмөр замчид уг газарт ажиллаж, сэргээн босгох ажлыг шуурхай зохион байгуулж байна” гэлээ.

“Есөн галт тэрэгний долоод нь дизель түлш, үлдсэн хоёрт нь элс, масло байжээ. Гурван вагоноос түлш асгарсан байна. Улмаар зургадугаар сарын 25-ны өдрийн 00:55 цагт Улаанбаатар Төмөр замын галын галт тэрэг 6 вагонтой 46 алба хаагчтай хөдөлжээ. Одоо Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа” хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.