| | USD/MNT 0₮

Ресторан, хоолны газар, кофе шоп өнөөдрөөс заалаар үйлчилнэ

УОК-оос ресторан, хоолны газар, кофе шоп заалаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг дахин 10 сунгахаар болсон.
Гэвч хоёр жилийн турш үйл ажиллагаа нь тасалдаж, орлогын эх үүсвэр нь тасраад байсан ААН, бизнес эрхлэгчид эдийн засгийн хувьд уналтад орсон учраас УОК-ын уг шийдвэрийг эсэргүүцэж, өчигдрөөс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн горимоор явуулахаа цахимаар мэдэгдэж, "ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" хөдөлгөөнийг эхлүүлэн 100 гаруй байгууллага нэгдээд байсан юм. 
 
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй өчигдөр уулзсан байна. 
Ингэхдээ нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг дэмжиж, тус байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. 
 
Ийнхүү өнөөдрөөс хариуцлагын гэрээ байгуулах Аж Ахуй Нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой​ боллоо. Гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.  
Тус “Хариуцлагын гэрээ”-г маргааш буюу 06-р сарын 26-ны 12:00 цагт Соёлын төв өргөөнд байгуулахаар болжээ. 
 
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагаа явуулж байна. 
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.