| | USD/MNT 0₮

МАН-ын бага хурлаар намын даргад Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжжээ

Шинээр сонгогдоод буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 11:40 цагт тангараг өргөнө. Тэрбээр, хуулийн дагуу намын харьяалалгүй байх ёстой. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, намын даргын үүрэг гүйцэтгэгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсон юм. 
Харин өнөө өглөө МАН-ын бага хурал 08:00 цагт эхэлсэн. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Бямба гаригт үргэлжлэх Бага хурлаар МАН-ын дүрмийн дагуу Их хурлын товыг тогтоох гэнэ.

 

МАН-ын бага хурал 08:00 цагт эхэлсэн. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргад дэмжжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.