| | USD/MNT 0₮

Хатуу хөл хорионд хоригдсоор орлого нь тасарсан бизнес эрхлэгчид мэдэгдэл гаргаж, ТЭВЧЭЭР ТАСАРЛАА хөдөлгөөнийг эхлүүллээ

УОК-оос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар буюу бүх төрлийн ресторан, түргэн хоолны сүлжээ, кофешоп, цайны газруудыг долдугаар сарын 5 хүртэл заалаар үйлчлэхийг хориглох шийдвэрийг гаргасан. 
Тэгвэл цахим орчинд УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн ААН, байгууллагууд “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Байгууллагууд цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг баримталж байгаа ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь санхүүгийн эрсдэлтэй нүүр тулахаас гадна хууль, хяналтын байгууллага ижил тэгш үйлчлэхгүй байгааг дурджээ. Тэд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэх байр суурийг илэхийлээд байна. Ийнхүү хатуу хөл хорионд хоригдсоор “хөлгүй” болсон бизнес эрхлэгчид мэдэгдэл гаргалаа. 
 
Тус мэдэгдэлд: “Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа. Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй.Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй Монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна. Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү. Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна. Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно. Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна. Хамтдаа, ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ барьж, ковидтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе. 
УОК, Мэргэжлийн хяналтын болон хууль хүчний байгууллагууд ТОРГОХ• ХҮЧЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСООХ арга хэмжээнүүдээ төр засагт ч адилхан хэрэгжүүлнэ үү. Мөн үйлчилгээний чиглэлээр нь хавтгайруулалгүй, байгууллага нэгж бүрт халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулж, хязгаарлалт тавьж хариуцлага тооцож ажиллана уу” хэмээн бичжээ. 
 
 
Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа. Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй.Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй Монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна. Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү. Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.