| | USD/MNT 0₮

Г.Ёндон: Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргэхээр шатахууны үнийг нэмнэ

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр С.Бямбацогт гишүүн шатахууны үнэтэй холбоотой асуудал, ямар бодлого барьж байгаа талаар тодрууллаа. 
Уул уурхай, хүнд үйлдвэрийг сайд Г.Ёндон уг асуудалд тайлбар өгөв. 
Г.Ёндон: Иргэдийн өргөн хэрэглээний гол шатахуун бол АИ-92. Шатахууны үнийг 2020 оны тавдугаар сараас санхүүгийн үүсмэл хэрэгслээр үнийг 1450 төгрөгт барьж ирсэн. Нэгдүгээр сараас шатахууны хилийн үнэ тогтмол өссөн. Үүнээс шалтгаалан компаниуд алдагдалтай ажиллаж байна. Арванхоёрдугаар сард Засгийн газрын түвшинд АИ92 шатахууны үнийг яръя гэж шийдсэн. Ингээд хоёрдугаар сарын сүүлээр компаниудтай хэд хэд уулзсан. Энэ хугацаанд компаниудын хүлээж байгаа алдагдлыг тооцоод явж байна. Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд ирэхээр шатахууны үнийг аажим аажмаар нэмнэ. Мөн АИ92 шатахууны нөөцийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Улсын хэмжээнд 30 мянган тоннын АИ92 шатахууны нөөц бүрдүүлнэ. Шатахууны үнэ зах зээлээ дагаад нэмэгдэх ёстой” гэв. 

 

Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд ирэхээр шатахууны үнийг аажим аажмаар нэмнэ. Мөн АИ92 шатахууны нөөцийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Улсын хэмжээнд 30 мянган тоннын АИ92 шатахууны нөөц бүрдүүлнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.