| | USD/MNT 0₮

Ковидын хуулийн хугацааг сунгах асуудалд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн юм. 
УИХ дахь Ардчилсан бүлэг дээрх хуулийн хугацааг сунгах асуудалд тав хоногийн завсарлага авлаа. Бүлгээс нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлж байсан хэдий ч эрх баригчид үл ойшоож, ДЭМБ-аас зөвшөөрөөгүй вакцин импортлох, вакцин тасалдуулах зэргээр эхний тунгаа тариулсан иргэдийг одоо ч эрсдэлд оруулсаар байгаа гэдгийг бүлгийн дарга Д.Ганбат онцоллоо. 
Манай улсад мутацлагдсан хувилбар илэрсэн гэх ч мутацлагдсан вирус илрүүлэх лабораторигүй, сорьцыг гадагшаа явуулж шинжлүүлж байгаа. Эдгээр нь Засгийн газар, УОК, ЭМЯ эрсдэлт нөхцөл байдалд шуурхай, хурдтай арга хэмжээ авах чадамжгүйг харуулж байна гэж УИХ дахь АН-ын  бүлэг үзжээ. 

 

УИХ дахь Ардчилсан бүлэг дээрх хуулийн хугацааг сунгах асуудалд тав хоногийн завсарлага авлаа. Бүлгээс нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлж байсан хэдий ч эрх баригчид үл ойшоож, ДЭМБ-аас зөвшөөрөөгүй вакцин импортлох, вакцин тасалдуулах зэргээр эхний тунгаа тариулсан иргэдийг одоо ч эрсдэлд оруулсаар байгаа гэдгийг бүлгийн дарга Д.Ганбат онцоллоо.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.