| | USD/MNT 0₮

Ж.Сүхбаатар: УИХ бүтэн жил амаа таглуулсан, Засгийн газар ажлаа зохион байгуулж чадахгүй байгааг хэлэх цаг болсон

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тодруулбал, хуулийн төслийн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Засгийн газар зохион байгуулалттай ажиллаж чадахгүй байна гэдгийг хэллээ. 
Ж.Сүхбаатар: "Монгол Улсын 482 иргэн халдварын улмаас нас барсан байна. УИХ хүндэтгэл үзүүлэхгүй юм уу. Бусад улс орны Засгийн газар, парламентын хуралдаанаар хүндэтгэл үзүүлж байна. Манай Их хурал ч босоод хүндэтгэл үзүүлчихмээр байна.Сая надад иргэнээс мессэж ирж байна. Иргэд өвдөөд эмээ авч чадахгүй хэцүү байна. Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлэг эмгүй. Хэнд хандах вэ. Ард түмэнд хэрэгтэй, оновчтой арга хэмжээ авч өгөөч гэж байна. Энэ хуулийн хугацааг дэмжихгүй. Энэ Үндсэн хуулийн асуудал болчихлоо. УИХ хэвийн горимд ажиллаж чадахгүй бүтэн жил болж байна. УИХ нь амаа таглуулсан байгаа. Засгийн газрын стратеги менежмент бүтэлгүйтчихсэн. Солонгос 50 сая хүнтэй одоо 200 хүрэхгүй тохиолдол гараад явж байна. Засгийн газар ажлаа зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх цаг болсон. Та нар нүдтэй, харж байгаа юм байгаа биз дээ. Аравдугаар сарын 1 гэхэд хэвийн горимд шилжих ёстой. Хугацааг танилцуулж байж хуулийг оруулж ирэх ёстой. Энэ хуулийн үйлчлэлийг УИХ сунгах боломжгүй. Засгийн газар шинэ хууль оруулж ир" гэв. 
УИХ хэвийн горимд ажиллаж чадахгүй бүтэн жил болж байна. УИХ нь амаа таглуулсан байгаа. Засгийн газрын стратеги менежмент бүтэлгүйтчихсэн. Солонгос 50 сая хүнтэй одоо 200 хүрэхгүй тохиолдол гараад явж байна. Засгийн газар ажлаа зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх цаг болсон. Та нар нүдтэй, харж байгаа юм байгаа биз дээ. Аравдугаар сарын 1 гэхэд хэвийн горимд шилжих ёстой.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.