| | USD/MNT 0₮

С.Ганбаатар: Л.Оюун-Эрдэнэ 4.8 их наяд төгрөг салхинд хийсгээд ковидод ялагдлаа

УИХ-ын чуулганаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газар 4.8 их наяд төгрөг салхинд хийсгээд ковидод ялагдлаа гэдгийг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидод ялагдчихлаа шүү дээ. Ингээд зүгээр хараад суугаад байх уу. 4.8 их наяд төгрөг зарцуулаад салхинд хийсгээд ковидод үндсэндээ бууж өгч байна. Ямар олон хүн нас барж байгаа билээ. Одоо энэ дээр өөрчлөлт хийх хэрэгтэй. Хуулийг гууль болгож байгаа энэ аюултай байдлыг тайлбарлавал түүхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн даатгалын мөнгийг самарсан, хулгай хийсэн хар мөртэй Ерөнхий сайд болохоор болчихоод байна. Энэнээс нь аврахаар хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт, Даатгалын мөнгө бол шимтгэл. Татвар биш. Нэг их наяд төгрөгийн үлдэгдэлтэйгээр хүлээж өгч байсан. Нийгмийн даатгалын 11 их наяд төгрөгийн өртэй энэ Засгийн газрууд үеийн үед хулгай хийдэг байсан” гэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидод ялагдчихлаа шүү дээ. Ингээд зүгээр хараад суугаад байх уу. 4.8 их наяд төгрөг зарцуулаад салхинд хийсгээд ковидод үндсэндээ бууж өгч байна. Ямар олон хүн нас барж байгаа билээ. Одоо энэ дээр өөрчлөлт хийх хэрэгтэй. Хуулийг гууль болгож байгаа энэ аюултай байдлыг тайлбарлавал түүхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн даатгалын мөнгийг самарсан, хулгай хийсэн хар мөртэй Ерөнхий сайд болохоор болчихоод байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.