| | USD/MNT 0₮

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг улс төрд нэр дэвшихгүй байх хуулийн төсөл санаачилжээ

Хууль зүйн сайд Х.Нямбаатар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин улс төрд оруулахгүй, нэр дэвшүүлэхгүй байх аргыг хайж, хуулийн заалт санаачилж суугаа бололтой.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа юм байна. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн хуралдаанаар хэлэлцэж дэмжжээ.

Хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон хугацаанаас хойш эрх мэдлийг нь хязгаарласан заалтуудыг тусгасан байна. Тодруулбал, Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно гэж заажээ. Уг заалт шууд утгаараа хэрэгжиж эхэлбэл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад үйлчилнэ гэсэн үг. Ингэснээр түүнийг дахин улс төрд ороход нь саад болж байгаа юм.

Хууль зүйн саад Х.Нямбаатар ч үүнийгээ чуулганы танхимд хэлж байсан удаатай. Тэрбээр, өнгөрсөн тавдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх үед “Манай яам Ерөнхийлөгчийн тухай хууль дээр ажиллаж байгаа. Энэ цаг үед та бүхэн ийм шийдвэр гаргасан. Бид 70 гаруй хуулиар Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах хуулийн төсөл бичиж байна. Учир нь Үндсэн хуулийн 33.4-т заасан Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд зааснаар хуулиар олгож болно гэсэн байгаа” гэж хэлж байв. Тэгвэл тэр хэлсэндээ хүрчээ.

Хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон хугацаанаас хойш эрх мэдлийг нь хязгаарласан заалтуудыг тусгасан байна. Тодруулбал, Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно гэж заажээ. Уг заалт шууд утгаараа хэрэгжиж эхэлбэл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад үйлчилнэ гэсэн үг.
Улс төр

Сэтгэгдэл (22)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.