| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг: Хууль зүйн яамны барилга хэдэд боссоныг Х.Нямбаатар хэлдэггүй. Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ажлууд яагаад нууцад хамаарч байгаа юм

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Алтанхуяг татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ажлууд яагаад нууцад хамаарч байгаа талаар тодруулсан юм.

Тэрбээр, “Монгол улсын төсвөөс гаргаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж хийсэн ажлууд яагаад нууцад хамаараад явчихаад байдаг юм бэ. Иймэрхүү харилцаагаа зохицуулж чадаж байна үгүй юу. Монгол банкны байшин хэдэн төгрөгрөгөөр боссоныг хэлэхгүй байна. Хууль зүйн яамны байшин хэдэн төгрөгөөр боссоныг Нямбаатар сайд надад хэлэхгүй байна. Баасандорж худлаа тоо гаргаж өгөх юм.  Гурван тэрбум төгрөгөөр боссон байшин ийм байхгүй л дээ.  Ард иргэд байтугай их хурлын гишүүн мэдээлэл авах боломжгүй байна. Найман сараас хойш бичиг өглөө. Баасандорж төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь халмаар байна. Арванхоёрдугаар сард төсөв мөнгө ярьж байхад асуудал хөндөхөд танд хуулийн дагуу өгнө гэсэн худал. Өнөөдөр 6 сар гарчихсан байна. Сайд, төрийн нарийн бичгийн дарга нараасаа эхлээд хууль хэрэгжүүлдэггүй, хамаг юмыг нуучихдаг” гэв.

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.