| | USD/MNT 0₮

Монгол ардын намын бага хурал энэ сарын 25-нд болно

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгээр нийт сонгогчдын 67 хувийн санал авч шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа. Тэрээр энэ сарын 25-нд тангараг өргөх юм.

Хуулийн дагуу төрийн тэргүүн нам бус байх ёстой.Тиймээс У.Хүрэлсүх Монгол ардын намын даргаасаа түдгэлзэх юм. Тэгвэл МАН шинэ даргаа сонгох МАН-ын Их хурлыг хойшлуулж, Бага хурлыг У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр хуралдуулахаар болжээ. Тус намын бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох юм.

У.Хүрэлсүх намын даргын тамгаа үүрэг гүйцэтгэгчид шилжүүлээд, Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх аж.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зургадугаар сарын 25-ны 11:40 цагт товлоод байгаа юм.

Хуулийн дагуу төрийн тэргүүн нам бус байх ёстой.Тиймээс У.Хүрэлсүх Монгол ардын намын даргаасаа түдгэлзэх юм. Тэгвэл МАН шинэ даргаа сонгох МАН-ын Их хурлыг хойшлуулж, Бага хурлыг У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр хуралдуулахаар болжээ. Тус намын бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох юм.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.