| | USD/MNT 0₮

СОЛОНГОТЫН ДАВААН ДЭЭР АВТЫН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ

Завхан аймаг Архангай аймаг хоёрын зааг болох Солонготын даваан дээр автын осол байнга гарч, эрдэнэт хүний амь нас хохирсоор байна.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд Архангай аймаг тал руугаа даваад буудаг энэ огцом хэсэг дээр хоёр машин унаж, нэг хүн амиа алдаж, гурван иргэн хүнд бэртсэн осол гарчээ.

Тодруулбал, энэ замын эргэлт огцом учраас 34 дэх осол дөрөв хоногийн өмнө гарч ОХУ-аас зорчиж явсан авто машин(саарал өнгийн авто машин) осолдож хоёр хүн хүнд бэртэж нисдэг тэргээр Улаанбаатар хот хүргэгдэж иржээ.

Улмаар уг машинаа ачиж явахаар хүмүүс ирэхэд дахин нэг машин яг адилхан осолджээ.

Хар өнгийн “Ниссан Жукэ” маркийн машинд хоёр иргэн зорчиж явсан бөгөөд газар дээрээ нас баржээ. Энэ олон осол болж олон хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч байхад яагаад анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавьж болдоггүй юм бол. Нутаг дэвсгэрийн хувьд Архангай аймагт хамаардаг. Завхан Архангайн зааг нутаг юм. Увс, Завхан аймгийн иргэдийн зүүн зүгт зорчдог ганц зам.

Энэ эргэлт дээр анхаарлын тэмдэг болон өөр бусад осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох газрууд нь яаралтай авах цаг нь болжээ.

 

Солонготын даваан дээр автын ноцтой осол гарч, олон хүн бэртэж, нэг хүн амиа алджээ
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.