| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууны эсрэг хуулийг хэлэлцэхгүй бол би ирэх долоо хоногт жагсаал хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор үг хэллээ. Тэрбээр асуудал нэмэх санал оруулмаар байна гэдгээ илэрхийлсэн юм.

Б.Пүрэвдорж: “Хуурамч шатахууны эсрэг хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн. Харамсалтай нь хэдэн сар болж байхад энэ хуулийн хэлэлцүүлгийг явуулахгүй байна. Хуурамч шатахууныг хийдэг нөхдүүд өнөөдөр бидний толгой дээр гараад суучихжээ. Тэдний ярьдаг юм нь “МАН-д амаар нь гартал сонгуульд хандив өгчихсөн. Албан тушаалтнуудад нь бөгсөөр нь гарчихсан авлига өгчихсөн гэж ярьдаг” энэ нөхдүүд эрээс хэтэрч байна. Өнөөдөр урт хил дээр 6000 вагон гацчихсан байна. Гэтэл тавдугаар сарын 25-ны өдөр авлига өгдөг хүмүүс өдөрт нь 50 вагоныг нэг өдөр оруулж ирж байна. Татварын хулгай хийж байгаа, ард иргэдийн машиныг эвддэг хүмүүст хэзээ хариуцлага тооцох юм бэ. Тэд УИХ-ын гишүүнийг бүгдийг нь худалдаад авчихсан гэж ярьдаг юм билээ. Энэ хуулийг даргын зөвлөлөөр хурдан оруул л даа. Хэрвээ оруулахгүй бол би ирэх 7 хоногт жагсаал хийнэ. Ингэж байж энэний ард гарна. Даргын зөвлөл ирэх долоо хоногийн хуралд хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөрэй гэж шаардаж байна” гэв.  

Тавдугаар сарын 25-ны өдөр авлига өгдөг хүмүүс өдөрт нь 50 вагоныг нэг өдөр оруулж ирж байна. Татварын хулгай хийж байгаа, ард иргэдийн машиныг эвддэг хүмүүст хэзээ хариуцлага тооцох юм бэ. Тэд УИХ-ын гишүүнийг бүгдийг нь худалдаад авчихсан гэж ярьдаг юм билээ. Энэ хуулийг даргын зөвлөлөөр хурдан оруул л даа. Хэрвээ оруулахгүй бол би ирэх 7 хоногт жагсаал хийнэ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.