| | USD/MNT 0₮

Ц.НЯМДОРЖ: АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ 150 МЯНГАН ШИРХЭГ МЕДАЛЬ БҮТЭЭНЭ

Медаль бүтээх тогтоолын төслийг танилцуулж Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төсөлд 150 мянган ширхэг медаль бүтээхээр төлөвлөсөн. Медалийн зардал нь 2021 оны төсөвт суусан. 90 жилийн ойгоор 100 мянган ширхэг медаль хэвлэж байсан" гэв.

УИХ-ын гишүүд олонхын саналаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.