| | USD/MNT 0₮

Х.Баттулга нөхөн сонгуульд нэр дэвшиж, улс төрд эргэн ирэх үү

МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-ны өдөр тангараг өргөнө. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм. Тэгвэл түүнийг дөрвөн сарын туршид чимээгүйхэн байж байгаад  намраас улс төрд эргэн ирнэ гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

Учир нь ирэх аравдугаар сард Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явагдана. Тэгвэл тус тойрогт  Х.Баттулга нэр дэвшиж магадгүй байна. Хэрэв түүний хувьд нөхөн сонгуульд хүч үзэн ялбал УИХ-д орж, улмаар  намын даргын  тамгаа ч авч магадгүй гэх таамаг байгаа юм. 

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Эрдэнийг ч мөн нөхөн сонгуульд хүч үзэж магадгүй гэх мэдээлэл байна. 

Д.Сумъябазар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон ч хотын даргаар томилогдсон учраас түүний оронд УИХ-ын гишүүнийг сонгохоор ирэх аравдугаар сард нөхөн сонгуулиар явуулахаар товлосон. Тэгвэл одоо дахин нэг тойрогт нөхөн сонгууль явуулах нөхцөл үүсээд байна. Тодруулбал, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул түүний оронд Хэнтий аймагт дахин нөхөн сонгууль явуулахаар болж байна. 

Арав орчим хоногийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Тэгвэл түүнийг ирэх аравдугаар сард Сонгинохайрхан дүүрэгт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.