| | USD/MNT 0₮

Д.Ганбат: Залуучууд Монголоос зугтаж байна. Бараг хамгийн сүүлчийн хүн Буянт-Ухаагийн онгоцны буудлын гэрлийг унтраагаад явахаар боллоо

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийг хараат болгох алхмыг хийлээ гэдгийг хэлж байсан юм.

Тэрбээр, “Санамсаргүй тохиолдол гэж байхгүй байх аа. Санамсаргүй гэж бодохгүй байна. Өнөөдрийг хүртэл харлаа, сонгууль ч дууслаа. Халдварын нөхцөл байдал чинь багасахгүй байна. Өөрсдөө ч амласан. Халдвар хяналтгүй боллоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийг хараат болгох алхмыг хийчихлээ. Нэг дэвшил гарлаа гэж харж, найдаж байсан. Үүнийгээ тохиолдлын гэж үзэж байна уу, цаашид явах юм уу яах юм. Монголд амьдрах хэцүү боллоо. Залуучууд чинь Монголоос зугтаж эхэлж байна. Ковидтой тулдаа л байцгааж байна.  Бараг хамгийн сүүлчийн хүн Буянт-Ухаагийн онгоцны буудлын гэрлийг унтраачхаад явахаар болчихоор тийм нөхцөл байдалд улс орныг аваачсан байна. УИХ ажлаа хийхгүй байна, хийж чадахгүй байна. Хуулийн хэрэгжилтийг шахаж, шаарддаг зүйл ч байхгүй боллоо" гэв.

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийг хараат болгох алхмыг хийчихлээ. Нэг дэвшил гарлаа гэж харж, найдаж байсан. Үүнийгээ тохиолдлын гэж үзэж байна уу, цаашид явах юм уу яах юм. Монголд амьдах хэцүү боллоо. Залуучууд чинь Монголоос зугтаж эхэлж байна. Ковидтой тулдаа л байцгааж байна. Бараг хамгийн сүүлчийн хүн Буянт-Ухаагийн онгоцны буудлын гэрлийг унтраачихаад явахаар болчихоор тийм нөхцөл байдалд улс орныг аваачсан байна.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.