| | USD/MNT 0₮

С.Амарсайхан: Халдвар буурахгүй бол наадмыг цуцалсан ч болно. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулна

Улсын онцгой комиссын 20 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Комиссын хурлаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцлээ. Тухайлбал,

1. Коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар

2. Вакцины дараах дархлаа тогтоцын судалгаа

3. Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журамд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл

4. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлтийн төсөл гэсэн асуудлуудыг хэлэлцэв.

Одоогийн улбар шар түвшинд хяналтаа тавиад явна. Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллагуудыг иргэд, аж ахуйн нэгжид тавих хяналтаа чангаруулахыг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд чиглэл болголоо. Зарим хэлэлцсэн асуудлуудыг ирэх Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.

Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй  байх бодлого баримталж буй. Нөхцөл байдал амаргүй байгааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгож, дор бүртээ хариуцлагатай байх нь чухал. Ялангуяа нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулмааргүй байна. Халдварын тархалт  нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэж байгаа учраас хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажилуулах, АШУҮИС-ийн төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлахаар зохион байгуулалтыг хийж байна. Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Шаардлагатай гэвэл цахимаар зохион байгуулах боломжтой. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэв.

 

Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллагуудыг иргэд, аж ахуйн нэгжид тавих хяналтаа чангаруулахыг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд чиглэл болголоо. Зарим хэлэлцсэн асуудлуудыг ирэх Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.