| | USD/MNT 0₮

Л.Энхсайхан: 12-15 насны хүүхдийг дархлаажуулах боломжийг судалж байна

Сүүлийн 24 цагт 500 гаруй хүүхэд халдвар авсан гэж ЭМЯ-наас мэдээлсэн. Хүүхдүүд халдвараар өвчлөх тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Коронавируст халдвараар өвчилсөн 0-18 насны хүүхдүүдийн тоо нийт батлагдсан тохиолдлын 22.8 хувийг дангаараа эзэлж байна. Халдвар авсан хүүхдүүдийн 88 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн хувь нь хөдөө орон нутагт тус тус бүртгэгджээ. Түүнээс гадна 24 хүүхэд гаднаас халдвар авсан хойноо эх орондоо ирсэн буюу гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол болж бүртгэгдсэн байна. Хүүхдүүдийн хувьд, одоогоор хичээл, сургууль нь орохгүй байгаа тул гэрийнхнээсээ халдвар авах нь элбэг байгаа юм. Мөн бүжгийн дугуйлан зэрэгт явж буй хүүхдүүдийн зарим нь халдвар авч байна. Бид хүүхдүүдийн халдвараас сэргийлэхийн тулд нэн түрүүнд гэрээс нь гаргахгүй, гаргасан тохиолдолд аль болох эцэг, эхийн хараа хяналт дор халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, гаднын хүмүүстэй уулзуулахгүй байх шаардлагатай” гэв.

Хүүхдүүдийн дунд халдварын эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор 16-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн. Мөн бусад насны хүүхдүүдийг ч вакцинд хамруулах хүсэлт, санал иргэдээс Эрүүл мэндийн яаманд ирсээр байгаа тул 12-15 насны хүүхдүүдийг ч вакцинд хамруулах боломжийн талаар судалж үзэж байгаа гэлээ. Хэрэв боломжтой гэж үзвэл дээрх насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар дархлаажуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Хүүхдүүдийн дунд халдварын эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор 16-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн. Мөн бусад насны хүүхдүүдийг ч вакцинд хамруулах хүсэлт, санал иргэдээс Эрүүл мэндийн яаманд ирсээр байгаа тул 12-15 насны хүүхдүүдийг ч вакцинд хамруулах боломжийн талаар судалж үзэж байгаа гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.