| | USD/MNT 0₮

Зургадугаар сарын 16-нд болох Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулжээ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хянан шийдвэрлэхээр товлосон.

Монгол Улс дахь коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч, халдвар авсан иргэдийн тоо эрс нэмэгдэж улмаар эрсдэл бүхий байдал үүссэн тул холбогдох хуульд заасны дагуу дээрх маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдааныг хойшлуулж  товыг дараа жич зарлахаар болсон байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.