| | USD/MNT 0₮

Баяр наадам хийвэл халдварын тоо өдөрт 2,500 давах эрсдэл бий болно гэв

Зургадугаар сарын дунд гэхэд коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 60%-д хүрнэ. Иймд наадмыг үзэгчидтэй, 1,024 бөхтэй хийхээр комисс ажилдаа орсон тухай Засгийн газраас мэдээлсэн. Гэвч халдварын тархалт ихсэж байгаа энэ үед наадам хийхгүйгээр 10 тэрбум төгрөгийг ковидын халдварт зарцуулъя гэж иргэд цахим орчинд байр сууриа илэрхийлж байгаа. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодруулахад

 “Манай иргэд уул, овооны тахилгад явахаар мянга, мянгаараа уулзалдаж буй тохиолдол гарч байна. Ингэхдээ хүүхдүүдээ дагуулж яваад халдварт өртүүлэх эрсдэл гарч байна. Тиймээс олон хүнтэй уулзалтыг аль болох зохион байгуулахгүй байх хэрэгтэй. 2020 онд болох байсан Олимпын наадам хүртэл цар тахлын нөхцөл байдлаас болж 2021 он хүртэл хойшилсон удаатай. Тиймээс бид ийм үед тэмдэглэлт ой, уул овооны тахилга болон бусад баяр наадмын арга хэмжээг аль болох хийхгүй байх нь зүйтэй. Халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа. Хэрвээ бид ямар нэг арга хэмжээ авалгүй, энэ янзаараа байсаар байвал өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2,500-г давна. Тэр дундаа хүүхдүүд буюу вакцинд хамрагдаагүй бүлэг маань халдварт өртөх нь ихэснэ гэсэн үг. Бид наадам хийвэл өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 2,500-аас дээш бүртгэгдэх эрсдэл бий болно” гэв.

 

2020 онд болох байсан Олимпын наадам хүртэл цар тахлын нөхцөл байдлаас болж 2021 он хүртэл хойшилсон удаатай. Тиймээс бид ийм үед тэмдэглэлт ой, уул овооны тахилга болон бусад баяр наадмын арга хэмжээг аль болох хийхгүй байх нь зүйтэй. Халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа. Хэрвээ бид ямар нэг арга хэмжээ авалгүй, энэ янзаараа байсаар байвал өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2,500-г давна. Тэр дундаа хүүхдүүд буюу вакцинд хамрагдаагүй бүлэг маань халдварт өртөх нь ихэснэ гэсэн үг. Бид наадам хийвэл өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 2,500-аас дээш бүртгэгдэх эрсдэл бий болно
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.