| | USD/MNT 0₮

Энэ сарын 16-наас Дархан, Шарын гол сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана

Дархан-Уул болон Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж коронавирусийн нөхцөл байдлыг үнэлэн зарим шийдвэрийг гаргажээ.

Дархан-Уул аймгийн хувьд зургадугаар сарын 16 буюу ирэх Лхагва гаргаас эхлэн

  • Дархан сум руу орох, гаргах хөдөлгөөнийг хязгаарлана.

/Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай, вакцины 2 тунд бүрэн хамрагдсан PCR шинжилгээтэй иргэдийг нэвтрүүлнэ/

  • Шарын гол сум руу орох, гарах хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлах шийдвэр гаргажээ.

Учир нь "2021.05.22 -ноос хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор Дарханд ирэх иргэдийн урсгал эрс нэмэгдсэн. Сүүлийн 24 цагт 74 тохиолдол батлагдсанаар тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 14 хүртэл гурав дахь давлагаагаар нийт батлагдсан тохиолдлын тоо 361 боллоо. Өвчилсөн хүмүүсийн 32.4 хувь нь хүүхэд байгаа ба бүртгэгдсэн халдваруудын 80 гаруй хувь нь Улаанбаатар хот болон Төв, Сэлэнгэ зэрэг аймгаас зөөвөрлөгдөн ирсэн хүмүүс байна. Өвчлөгсдийн 87 хувь нь ковидын эсрэг вакцинд хамрагдсан. Огт вакцинд хамрагдаагүй 110 хүн бий" гэдгийг тус аймгийн онцгой комиссоор мэдээллээ.

Дархан-Уул болон Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж коронавирусийн нөхцөл байдлыг үнэлэн зарим шийдвэрийг гаргажээ. Дархан-Уул аймгийн хувьд зургадугаар сарын 16 буюу ирэх Лхагва гаргаас эхлэн • Дархан сум руу орох, гаргах хөдөлгөөнийг хязгаарлана. /Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай, вакцины 2 тунд бүрэн хамрагдсан PCR шинжилгээтэй иргэдийг нэвтрүүлнэ/ • Шарын гол сум руу орох, гарах хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлах шийдвэр гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.