| | USD/MNT 0₮

Хүүхдийн мөнгө, цахилгаан, дулааны хөнгөлөлт улсын төсөвт тодотгол хийхэд яригдана

Өнөөдөр УИХ дахь Монгол ардын намын бүлэг хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Хөдөлмөрийн тухай хууль багтжээ. Хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, тус хуульд багтсан онцлох шинэчлэлүүдийг нэрлээд, хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон талаар мэдээлэл өглөө.

Цар тахлын эсрэг авах арга хэмжээг Засгийн газар, УОК өнөөдөр хуралдаж шийдлүүдээ танилцуулна. Хөл хорио тогтоох арга барилаа өөрчилж, өөр арга хэмжээ авах саналаа МАН-ын бүлэг Засгийн газартай ярилцсан гэдгийг бүлгийн дарга онцолж байв.

Хүүхдийн мөнгөний асуудлаас эхлээд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Засгийн газар улсын төсөвт тодотгол хийх чиглэлээр ажиллаж эхэлж байгаа юм байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэж, шийдлээ гаргах юм.

Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан байр, цахилгаан, дулааны хөнгөлөлт төсөвт тодотгол хийхэд яригдана гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Хүүхдийн мөнгөний асуудлаас эхлээд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Засгийн газар улсын төсөвт тодотгол хийх чиглэлээр ажиллаж эхэлж байгаа юм байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэж, шийдлээ гаргах юм. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан байр, цахилгаан, дулааны хөнгөлөлт төсөвт тодотгол хийхэд яригдана гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.