| | USD/MNT 0₮

Ресторанууд үйлчлүүлэгчдийн тоо хэтрүүлсэн зөрчил илэрчээ

Сүүлийн тав хоногт 10 мянга орчим халдвар бүртгэгдлээ. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед УОК-ын шуурхай штаб, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарч иргэдийн гомдлын дагуу өнгөрөгч амралтын өдрүүдэд зарим ресторанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм зөрчиж, үйлчлүүлэгчдийн тоо хэтрүүлсэн, ажилчид нь вакцины бүрэн тунд хамрагдаагүй зэрэг зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал,  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ресторан, лоунж нь "Гамшгаас хамгаалах хууль тогтоомж зөрчиж, насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан байх, тамхины зөвшөөрөлгүй байж утаат тамхи татуулсан байна" гэж ЗШШМАХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ганбат мэдээлжээ.

Мөн зарим ажилчид нь вакцины хоёр тундаа хамрагдаагүй, гаднаас үйлчлүүлж буй хүмүүс хоёр тундаа хамрагдсан эсэхийг шалгахгүй оруулж байсан зэрэг зөрчил илэрчээ. Үүнээс гадна цаг хэтрүүлэн ажиллаж, олон хүн халдвар хамгааллын дэглэмийг баримтлахгүй байсан зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ресторан, лоунж нь "Гамшгаас хамгаалах хууль тогтоомж зөрчиж, насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан байх, тамхины зөвшөөрөлгүй байж утаат тамхи татуулсан байна" гэж ЗШШМАХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ганбат мэдээлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.