| | USD/MNT 0₮

“Номын баяр”-ын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна.

Тус хуулийн төслийн 5-р зүйлд “5.1.17 Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр тусгажээ.

Хэрвээ уг хуулийн төсөл батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа "Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлж,  бүх нийтээр амардаг болно.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Тус хуулийн төслийн 5-р зүйлд “5.1.17 Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр тусгажээ. Хэрвээ уг хуулийн төсөл батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа "Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амардаг болно.
Улс төр

Сэтгэгдэл (22)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.