| | USD/MNT 0₮

Б.Найдалаа: Вероселл вакцин тариулаад 30 хоногийн дараа дархлаа маань маш сайн тогтсон

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.6 сая хүн вакцины хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Энэ нь насанд хүрэгчдийн буюу зорилтот бүлгийн 79.5 хувь юм. Хэдийгээр вакцинд хамрагдалт өндөр үзүүлэлттэй байгаа ч КОВИД-19 халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдэж байна. Эмч, эрдэмтдийн өгч буй мэдээллээ вакцины хоёр тунд хамрагдаад 14 ба түүнээс дээш хоносон хүмүүст дархлаа тогтож байгааг хэлж байгаа.  Зургаадугаар сарын 10-ний өдөр хүртэл халдвар авсан хүмүүсийн ердөө 10% буюу маш бага хувь нь вакцины хоёр тунтай, 14 хоносон хүмүүс байгаа ажээ.

Хөдөлмөрийн үндэсний намын дарга асан Б.Найдалаа “Би Веросел вакцин 2 тун 38 хоногийн зайтай хийлгэсэн. 30 хоногийн дараа эсрэг биет 1-32 хэмжүүрээс 31.3U/ml буюу дархлаа маш сайн тогтсон гэж гарсан. Хүн бүрт, нөхцөл бүрд өөр байгаа бололтой, ямар ч байсан вакциндаа эргэлзэлгүй хийлгээд, маскаа зүүгээрэй” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл вакцины хоёр тунд хамрагдаад хамгийн багадаа 14 хоног түүнээс дээш хугацаа өнгөрсний дараа тухайн хүнд дархлаа тогтож байна.

Тиймээс иргэдийн хувьд вакцины бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлах буюу вакцины үр дүнгээ гаргахын тулд илүү хариуцлагатай байх өдрүүд иржээ.

Хөдөлмөрийн үндэсний намын дарга асан Б.Найдалаа “Би Веросел вакцин 2 тун 38 хоногийн зайтай хийлгэсэн. 30 хоногийн дараа эсрэг биет 1-32 хэмжүүрээс 31.3U/ml буюу дархлаа маш сайн тогтсон гэж гарсан. Хүн бүрт, нөхцөл бүрд өөр байгаа бололтой, ямар ч байсан вакциндаа эргэлзэлгүй хийлгээд, маскаа зүүгээрэй” гэсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.