| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхийн 53 насны төрсөн өдөр тохиож байна

МАН-ын дарга, Монгол улсын шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 53 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай сонгогдож буй анхны Ерөнхийлөгч юм.

У.Хүрэлсүх энэ сарын 25-ны өдөр тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Ингэснээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамгийн түрүүнд хуралдуулж, хүүхдийн мөнгө, цахилгаан, дулаан, усны төлбөрийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн юм.

 

МАН-ын дарга, Монгол улсын шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 53 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай сонгогдож буй анхны Ерөнхийлөгч юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.