| | USD/MNT 0₮

Халдвар авсан хүмүүсийн 50 хувь нь 18-30 насныхан байна

Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдэж байна. Ногоон бүс хэмээн зарлаж байсан аймгуудад халдвар ихсэж, өнөөдрийн байдлаар 16 аймаг, 73 сум хөл хорио тогтоогоод байгаа юм.

Тэгвэл коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн тухай Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудаснаа мэдээлэл гаргажээ.

Тэрбээр, “Нийт өвдсөн хүмүүсийн 10 хувь нь вакцины 2 тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон хүмүүс байна. Асуудлын тухайд, өдөр бүр мэргэжлийн байгууллагууд шалгалт явуулж зөрчлүүдэд арга хэмжээ авсаар байгаа ч бодит байдал ийм байсаар байна. Давтан тундаа хамрагдаагүй 200 гаруй мянган иргэн бий. Тэр дундаа 18-30 насныхан хамрагдалт сул байгаа учир ингэж бөөгнөрч, энэ насныхан өдөр бүрийн халдварын 40-50 хувийг эзэлж байна. 30 хувь нь хүүхдүүд гэр бүлийн хүрээнд халдвар авч байгаа.

Вакцинд 100 хувь буруу өгөхөөс илүү хүн бүр хариуцлагатай байвал заавал хатуу хөл хорихгүй байж болох. Засгийн газраас, УОК-оос нөхцөл байдалд шат дараатай арга хэмжээг авсаар байгаа ч цар тахлыг аль нэг тал дангаараа давах боломжгүй. Төр, иргэн, аж ахуй нэгжүүдийн хамтын хариуцлага юм.

Хөдөө орон нутгуудад шат дараатай арга хэмжээ авч байна. Түүнчлэн цахим болон 119 утсаар КОВИД-19 амбулатори нээж ажиллуулах арга барил руу орж байна. Хөнгөн, хүнд өвдсөн эсэхийг оношилж, хүндрэх суурь өвчтэй хүмүүс, нас баралтыг бууруулахад Эрүүл мэндийн яам төвлөрч байна" гэжээ.

Нийт өвдсөн хүмүүсийн 10 хувь нь вакцины 2 тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон хүмүүс байна. Асуудлын тухайд, өдөр бүр мэргэжлийн байгууллагууд шалгалт явуулж зөрчлүүдэд арга хэмжээ авсаар байгаа ч бодит байдал ийм байсаар байна. Давтан тундаа хамрагдаагүй 200 гаруй мянган иргэн бий. Тэр дундаа 18-30 насныхан хамрагдалт сул байгаа учир ингэж бөөгнөрч, энэ насныхан өдөр бүрийн халдварын 40-50 хувийг эзэлж байна. 30 хувь нь хүүхдүүд гэр бүлийн хүрээнд халдвар авчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.