| | USD/MNT 0₮

Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нийт дөрвөн жирэмсэн эх энджээ

Коронавирусийн халдварын тохиолдол буурахгүй хоногт илрэх тохиолдлын тоо огцом нэмэгдсээр байна. Өчигдөр гэхэд нэг хоногт нийт 1700 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, 9 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн дунд жирэмсэн хоёр эх байсан байна. Ковидын нэн хүнд хэлбэрээр нийт дөрвөн жирэмсэн эх эндсэн байна. Жирэмсэн хүн вакцин хийлгээгүй учраас ийнхүү амархан хүндэрч байгаа талаар эмч нар хэлж байна. Тиймээс хөл хүнд хүмүүсийг халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиж, дархлаагаа сайн дэмжихийг зөвлөе. 

Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нийт дөрвөн жирэмсэн эх энджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.