| | USD/MNT 0₮

Хар нууранд зургаан сурагч хүүхэд машинтайгаа живж амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багт байрлах Хар нуур руу загас барихаар явсан тус сумын 12 дугаар ангийн зургаан эрэгтэй сурагч энэ сарын 10-нд машинтайгаа усанд осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач сурагчдын цогцсыг өчигдөр 5-10 метрийн гүнээс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гарган авсан байна. Сурагчдын нэг ааваасаа УАЗ 469 машиныг нь гуйн авч, тэд загасанд явсан бөгөөд ийн осолджээ. Цогцсыг гарган авахдаа машиныг мөн уснаас гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багт байрлах Хар нуур руу загас барихаар явсан тус сумын 12 дугаар ангийн зургаан эрэгтэй сурагч энэ сарын 10-нд машинтайгаа усанд осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.