| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч Х.Баттулга боловсролын салбарынханд төрийн дээд цол, одон хүртээлээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр 164 дүгээр зарлигийг гаргаж, Монгол Улсын Ардын цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Барилга, архитектурын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Далайн Дашжамц,

Хүн ардын эрүүл мэндийг авран хамгаалах болон эрүүл мэндийн салбарын дээд мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Цэрэнхүүгийн Лхагвасүрэн нарт Ардын багш цол тус тус хүртээсүгэй” гэжээ.

Түүнчлэн Алтангадас одонгоор Ц.Норжмаа, Монгол улсын Гавьяат багш цолыг 18, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг 7 хүн хүртсэн бол Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор “Улаанбаатар” их сургуулийн захирал С.Байгалсайхан,Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал Ч.Зэгиймаа нарыг тус тус шагнууллаа.

Алтангадас одонгоор Ц.Норжмаа, Монгол улсын Гавьяат багш цолыг 18, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг 7 хүн хүртсэн бол Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор “Улаанбаатар” их сургуулийн захирал С.Байгалсайхан,Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал Ч.Зэгиймаа нарыг тус тус шагнууллаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.