| | USD/MNT 0₮

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар Т.Аюурсайхан сонгогджээ

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Ганболдыг МАН-ын Хяналтын хорооны хурлаар ажлаас нь чөлөөлсөн. Удирдлагагүй болсон дүүргийн МАН-ын хороо өнгөрөгч амралтын өдрүүдээр хуралдаж, шинэ удирдлагаа сонгожээ. Даргын албан тушаалд Т.Аюурсайхан гишүүн томилогдож, хорооны дэд даргаар Л.Ариунтуяа улиран сонгогдсон байна.

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүдийг танилцуулахад:

  • Даргаар МАН-н УЗ-н гишүүн, УИХ-н гишүүн, АБГББХ-ны дарга Т.Аюурсайхан,
  • М.Оюунчимэг МАН-н УЗ-н гишүүн, УИХ-н гишүүн,
  • Н.Батсүмбэрэл НИТХ-ын тѳлѳѳлѳгч, МАН-н УТБГ-ын дарга
  • М.Эрдэнэтуяа НИТХ-н тѳлѳѳлѳгч, дүүргийн НАМЭХ-ны дарга
  • Ж.Эрдэнэбат НИТХ-ын тѳлѳѳлѳгч, дүүргийн Засаг дарга
  • Л.Ариунтуяа Дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч, намын дэд дарга
  • С.Амарбаясгалан Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, бүлгийн дарга
  • Х.Алтаншагай Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч, дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч
  • Б.Мѳнхбат Дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч, Үүрийн дарга
  • Ч.Болормаа Дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч, хорооны Засаг дарга
  • н.Содномдорж УИХ-ын гишүүн асан
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар Т.Аюурсайхан сонгогджээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.