| | USD/MNT 0₮

АН:Улс төрийн намуудын дунд ардчилсан сонгууль явагддаг зүйл алга болсон байна

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Улс төрийн намуудын дунд ардчилсан сонгууль явагддаг зүйл алга болсон байна. УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль үнэн чанартаа МАН-ын сонгуулийн үр дүнг бусад намууд хууль ёсны болгож харагдуулдаг, ийм улс төрийн хэм, хэмжээг бий болгосон байна.

Ер нь их  ялагдлын дараа их эвлэрэл рүү явдаг манай намын түүх бий. Тухайлбал, 1992 онд ялагдаад 1996 онд эвсэл болоод ялалт авчирч байсан. Өнгөрсөн 2000 онд УИХ-д нэг суудалтай байсан бол дараа  нь эвсэл болж ороод хамтарсан Засгийн газар байгуулж байсан удаатай. Цаашид УИХ-д суудалтай намуудаас гадна Ардчиллын төлөөх намуудтай нэгдэнэ.  МАН гэдэг нь нэг намын дарангуйлал буюу хуульчлагдсан дарангуйллаас өөрцгүй.  Энэ зүйлтэй цаашид АН тууштай тэмцэнэ. Ардчилал, хувь хүний эрх чөлөө, үнэт зүйлийнхээ төлөө тууштай тэмцэж, АН-ын шинэчлэл үргэлжилнэ. АН шинэ цаг үед нийцэж өөрчлөгдөх ёстой. Улс төрийн зах зээл рүү ажиллаж сонгогчдын итгэл үнэмшлийг татах ёстой гэж харж байна. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн нийт сонгогч гишүүдэд талархал илэрхийлье.

АН:Улс төрийн намуудын дунд ардчилсан сонгууль явагддаг зүйл алга болсон байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.